Хөгжлийн алсын хараа
“ИРГЭДИЙН ОЮУНЛАГ СЭТГЭЛГЭЭ, ТӨРИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГОД ТУЛГУУРЛАН ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛДАА ТҮШИГЛЭСЭН ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТЭЙ ХОТ БОЛНО”
Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл
Ø Боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Ø Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх
Ø Байгаль орчныг хамгаалах
Ø Сумынхаа хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог хангах
ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ
Хууль дээдлэх, шударга байх зарчим:
Аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.
Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим:
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн бүрд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлөөр хангаж ажиллана.
Ил тод, нээлттэй байх зарчим:
Үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллана.
Мэргэшсэн, тогтвортой байх зарчим:
Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, төрийн албанд мерит зарчмыг баримтална.
Хариуцлага хүлээх зарчим:
Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:
"Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилго, зорилт болон хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон "Эрхэм зорилго"-ыг хангахад чиглэсэн 2021-2025 онд баримтлах стратеги чиглэл:
Стратегийн зорилго 1:
Стратегийн зорилго 2:
Стратегийн зорилго 3:
Стратегийн зорилго 4:
Стратегийн зорилго 5:
Хаяг байршил: Засаг Даргын Тамгын Газар, Арвайхээр хот, Өвөрхангай аймаг, Монгол улс
Харилцах утасны дугаар: 7032-3914, 7032-2064
Шуудангийн хаяг: arvaikheer@uv.gov.mn
Нийгмийн сүлжээний хаяг: Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар