Төв суурин, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу холбогдох мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өглөө.
-Сумын аюулгүй нөөцөд өвс, тэжээл нөөцлөх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан хадах чиглэлийг малчдад хүргэх
--Өвөл, хавар отор нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо толгойг нарийвчлан гаргах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж бэлчээрийн даац, зудын эрсдэлийг тооцож ажиллахыг малчдад мэдээлэх
-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, эрсдэлийг тооцоолж авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлт хийх,
-Аж ахуй нэгж, албан байгууллага, орон сууц, гэр байшингаа дулаалах, түлээ нүүрсний нөөцөө бэлтгэх
-Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 10 дугаар сарын 1-ний дотор дуусгаж айл өрх, аж ахуй нэгжийн холболтыг хийх
-Гэр хорооллын худаг, усан санг ариутгах
-Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж давс, бодис нөөцлөх зэрэг үүрэг даалгаврыг багийн Засаг дарга нар, холбогдох мэргэжилтнүүдэд өглөө.