• 12 сарын 15, Даваа гараг
Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн барилга ондоо багтаж ашиглалтад орно
46 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЕБ-ын Хоёрдугаар сургууль нь 165 багш ажилчид, 2865 хүүхэдтэйгээр шинэ хичээлийн жилийг эхлүүлж байна.

Бид өнгөрсөн хичээлийн жил нийт сургуулийн багш ажилчидтай уулзаж, санал хүсэлтийг сонссон. Үүний үр дүнд сургуулийн урсгал засварыг шийдвэрлэж, сургууль дотоод заслаа хийж гүйцэтгэсэн байна. Мөн тус сургуулийн шинэ өргөтгөлийн барилга ондоо багтаж ашиглалтад орно гэдгийг сургуулийн удирдлагуудын зүгээс хэллээ.

Тус сургуулийн багш, сурагчид өмнө жил аймгийн төрөлжсөн олимпиадад хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль, улсын олимпиадаас нэг алтан медаль, ЭЕШ-д улс аймгийн дунджаас дээгүүр үнэлэгдэж хоёр хүүхэд 800 оноо авсан зэрэг олон амжилтыг үзүүлжээ.

2025-09-01 00:00:00