Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжин, тэгш боломжоор хангаж, урлаг соёл, спорт олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулах, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрх-Хүртээмжтэй оролцоо” сарын аяныг Энхийн чимэг эмийн сан, Бүтээлч гар ТББ-ын хамт олонтой хамтран эхлүүллээ.
Аяны эхэнд зүрх сэтгэлийн боловсрол болон хүний эрхийн тухай мэдлэг олгож, цахим технологи ашиглан өөрийн оролцоог нийгэмд хүргэх, цахимаар өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл хэрхэн олж авах дадал чадварыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд урлаг спортын тэмцээн зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, эмийн зохистой хэрэглээ, цахим ур чадварыг нэмэгдүүлэх, хүний эрхийн сургалт мэдээллийг үе шаттайгаар өгч иргэдийг хамруулах юм.