• 12 сарын 15, Даваа гараг
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЯРЫН ӨДРИЙГ УГТАЖ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
45 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг угтаж Арвайхээр сумын ЗДТГ-аас батлагдсан удирдамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 13 нэр төрлийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй учир устгалд орууллаа.

Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн нэр хаяггүй, шошгын зөрчилтэй олон төрлийн резинин чихэр, шарсан дүпү, тахианы мөч зэрэг бүтээгдэхүүний зөрчил илэрлээ.

Иймээс эцэг, эхчүүд та бүхнийг бяцхан үрсийнхээ бэлгийг сонгохдоо хаяг шошгыг шалгаж чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

2025-05-28 00:00:00