Сургалтаар Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, үр дүнд суурилсан төлөвлөлтийн үндсэн ойлголт арга зүй, үндэсний түвшинд тодорхойлсон бодлогыг орон нутгийн түвшин, онцлогт нийцүүлэн уялдуулж төлөвлөхөд орон нутгийн захиргааны байгууллага, удирдлагын хамтын ажиллагаа, үүрэг оролцооны талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлж байна.
Сургалтад Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх урилгаар оролцож, Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн 70 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа юм.