Уг хөтөлбөр нь зах зээлийн судалгааны үр дүнд тулгуурлан тарих ногооны нэр төрөл, хэмжээг тодорхойлж, тарьсаны дараа зарах бус зарахын тулд тарих системийг хэвшүүлэх үндсэн зорилготой юм.
Төслийн сургагч багшаар ЗДТГ-ын Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ө.Золбаяр ажиллаж дөрвөн үе шаттай сургалтыг хийж байна.
Өнөөдөр /2025.06.16/ гурав дахь шатны сургалт зохион байгуулсан бөгөөд төслийн зөвлөх ажилтнууд сургалтад оролцож, нэмэлт заавар зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.