• 12 сарын 15, Даваа гараг
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ
51 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2025 оны А/248 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, цэрэг татлагын үзлэгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нарны дөш, Түшигдөлгөөн, Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 4-р сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад Арвайхээр сумын 7,8,9,10,11,12,13 дугаар багийн цэргийн насны 480 гаруй залуучууд хамрагдаж эрүүл мэндийн үзлэг оношилгоонд орохоос гадна “Бие бялдарын хөгжлийн түвшин тогтоох сорил” өгч, хууль эрхзүй, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг сонсож, 2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил, арга хэмжээнд цахимаар санал өгсөн юм.

2025-04-21 00:00:00