Арвайхээр сумын тариаланчдын зөвлөгөөнд сумын Засаг дарга Б.Ганбат “Газар тариалан эрхлэгчид хүн амыг хүнсээр, мал сүргийг тэжээлээр, олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа эдийн засаг, нийгмийн чухал салбар. Тэр дундаа Арвайхээр сумын газар тариалан эрхлэгчид тариалалтын цаг үед байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгарч, түүнийг даван туулж хөдөлмөрлөдөг хүмүүс” хэмээн онцоллоо.
Арвайхээр сумын хэмжээнд 15 аж ахуй нэгж, 150 гаруй иргэн тариалалт эрхэлж жилд дунджаар 75 га-аас 725 тн төмс, 47,9 га-аас 451,1 тн хүнсний ногоо, 25,4 га-аас 76,2 тн ногоон ногоон тэжээл хураан авч 2024 онд дотоодын хэрэгцээний төмсийг 68,1 хувь, хүнсний ногоо 23,8 хувийг хангаж байна.
Мөн зөвлөгөөнөөр хаврын тариалалтын бэлтгэл ажил, MON SHEP төсөл, эргэлтийн хөрөнгийн зээлийн мэдээллийг өгсөн юм.