Сумын Засаг даргын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн захирамжаар багийн иргэдийн нийтийн хурлаар багийн даргаар сонгогдсон Засаг дарга нарыг томилж, батламж гардууллаа.
Засаг дарга Б.Ганбат “Монгол Улсын засгийн газрын бодлого шийдвэр, аймаг сумын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг анхан шатанд хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төр иргэний гүүр болж хариуцлагатай ажиллах”-ыг улиран болон шинээр сонгогдож буй багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн шинээр сонгогдсон Согоот нэгдүгээр багийн Засаг даргын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулсны үндсэн дээр томилох юм.
Багийн Засаг дарга нартаа ажлын амжилт хүсье