Арвайхээр суманд тулгамдсан асуудлуудын нэг нь авто замын эвдрэл гэмтэл байдаг. Эвдрэлийг дулааны улиралд нөхөх ажлыг хийхэд тендер шалгаруулалт дээр хугацаа алдах, бороо ус, үерийн асуудал тулгарч ажил удаашрах асуудал үүсдэг билээ.
Тэгвэл манай “Арвайхээр тохижилт” ОНӨААТҮГ-ын хамт олон дэвшилтэд технологийг туршиж өвөл зуны аль ч улиралд замын эвдрэл гэмтлийг нөхөх ажлыг хийж эхэллээ.
Ажлын үр дүн гарвал цаашид бид энэхүү технологийг орон нутагтаа нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна.