• 12 сарын 15, Даваа гараг
ОЛИМПЫН АВАРГУУДЫГ АРВАЙХЭЭР ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР ӨРГӨМЖИЛЛӨӨ
43 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Итали улсын Турин хотноо зохион байгуулагдсан Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилт үзүүлсэн аваргууддаа хүндэтгэл үзүүлж, Арвайхээр хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв.

Спортын найман төрлөөр 103 орны 1500 гаруй тамирчин өрсөлдсөн тусгай олимпын наадамд тэсвэр, тэвчээр, анхаарал, мэдрэмжтэй тэмцээндээ оролцож бахархал дүүрэн амжилт үзүүлсэн тамирчдадаа, бэлтгэсэн багш нарт цаашдын спортын наадамд илүү их амжилтыг хүсэж мөнгөн урамшууллыг олголоо.

Эх орон, нутаг ус, ижий аавынхаа нэрийг олимпын тэнгэрт дуудуулж аварга болсон тамирчдадаа дахин баяр хүргэе.

2025-03-24 00:00:00