• 12 сарын 15, Даваа гараг
Төвийн бүсийн "Спортын их наадам"-д 900 гаруй иргэд хамрагдлаа
44 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжил реформыг эхлүүлсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Бүсчилсэн хөгжил хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй иргэдийн спортын их наадмын төвийн бүсийн анхан шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.

Төвийн бүсийн спортын наадамд зургаан сумын 900 гаруй иргэн үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, шатар, 100 буудалт даам, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннисний төрлүүдээр өрсөлдөж бүсийн шилдгүүдээ шалгаруулсан юм.

Шигшээ наадамд шалгарсан нийт баг тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

2025-04-04 00:00:00