• 12 сарын 15, Даваа гараг
СУРАЛЦАГЧ ХОТ-ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
43 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Боловсролын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газартай хамтран Насан туршийн боловсрол, суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэхэд оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх сургалтад орон нутгийн удирдлагуудын хамт хамрагдаж байна.

Уг сургалт нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх талуудыг чадавхжуулах зорилго бүхий сургалт юм.

Боловсролын салбар иргэдийнхээ онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсын чиг хандлагыг баримжаалсан насан туршийн суралцахуйн зарчмаар хөгжих боломжийг бүрдүүлж байна.

Иймээс суралцагч хотуудыг байгуулж насан туршийн боловсролын хүртээмж оролцоог нэмэгдүүлж, илүү тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд үе шаттай тусган ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн сургалтаар дэлхийн сүлжээнд нэгдэх үйл явц, шалгуур шаардлагын талаар дэлгэрэнгүй зааварчилгаа, суралцагч хотын дэлгэрэнгүй ойлголтыг авахын зэрэгцээ насан туршийн суралцахуйн олон улсын сайн туршлага, шинэ чиг хандлагыг хуваалцан цаашид хийх ажлын талаар төлөвлөгөө боловсруулах юм.

2025-04-03 00:00:00