• 12 сарын 15, Даваа гараг
Дулаан үйлдвэрлэгчдийн галлагааны горимд өөрчлөлт оруулна
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сум дахь дулааны эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн дарга, удирдлагуудтай оны сүүлийн өдөр уулзаж, үүрэг даалгавар өглөө. 

Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэгч 12 аж ахуй нэгж байгууллага байна.

Тэдгээр уурын зуухнуудын галлагааны өглөө оройн цагийг өөрчлөх, ажлын цаг эхэлж, дуусахтай зэрэгцэхгүй байхад анхаарах

Уурын зуухнуудын янданг өндөрсгөж, стандартад нийцүүлэх

Ирэх оны өвөлжилтийн бэлтгэлд өнөөдрөөс анхаарч, нэгдүгээр сард 14 хоногийн аян зарлаж айл өрх аж ахуй нэгжийн дулаан алдагдлыг хэмжин, алдаа дутагдлыг засаж сайжруулахад иргэд, аж ахуй нэгж анхаарч агаарын бохирдлыг бууруулахад эрх, үүргээ ухамсарлаж ажиллах үүргийг өглөө.

2024-12-31 00:00:00