• 12 сарын 15, Даваа гараг
Томуу, томуу төст өвчлөлийн талаар санал солилцлоо
114 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Томуу, томуу төст өвчлөлийн идэвхжил ихэссэнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Арвайхээр сумын ЕБС, СӨББ, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Арвайхээр суманд амбулаторийн үзлэг 1329 хийгдсэний 156 буюу 11.7 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж өмнөх өдрөөс 11 тохиолдол буюу 0.7 хувиар буурсан байна. Томуу, томуу төст өвчлөлийн 127 буюу 81.4 хувийг 15 хүртэлх насныхан, 76 буюу 48.7 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж, 5 хүртэлх насныхан өмнөх өдрөөс 11.3 хувиар буурсан байна.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 88 байна. Үүнээс 85 буюу 96.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж, үүний 68 буюу 80 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж, 5 хүртэлх насныхан өмнөх өдрөөс 2.4 хувиар ихэссэн дүн мэдээллийг Эрүүл мэндийн газраас танилцууллаа.

Мөн энэ үеэр сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналд эмч, мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авлаа.

2024-12-11 00:00:00