• 12 сарын 15, Даваа гараг
Улс тунхагласны өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Тусгаар тогтнол” сэдэвт үндэсний бичгээр эсээ бичлэг бичих уралдааны дүн гарч шагналыг гардууллаа.

Тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, эх оронч үзэл, бахархал, үндэсний бичиг соёлоо дээдлэн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой тус уралдаанд нийтдээ 60 гаруй эсээ бичлэг ирсэн байна.

Уралдааны 8-9 дүгээр ангийн ангилалд

Тусгай байрт 5 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Б.Бямбадолгор

3 дугаар байрт 2 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Л.Жанчивдолгор

2 дугаар байрт 4 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Урангоо

1 дүгээр байрт 2 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Б.Дэлгэр-Оюунмандах

10-12 дугаар ангийн ангилалд

Тусгай байрт ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Анундарь

3 дугаар байрт Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 11б ангийн сурагч Б.Энхмэнд

2 дугаар байрт Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 12а ангийн сурагч М.Энэрэл

1 дүгээр байрт Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Х.Алтанжин нар тус тус шалгарлаа.

2024-12-13 00:00:00