• 12 сарын 15, Даваа гараг
Мөсөн хотхон мөсөн урлалын уралдаан зарлалаа
111 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр хотын наадмын талбайн задгай мөсөн талбайд “МӨСӨН ХОТХОН” мөсөн урлал, бүтээл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Арвайхээр хотын өнгө үзэмжийг сайжруулж, орчны тохижилт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цагийг зөв боловсон өнгөрөөх, шинэ санал санаачилгыг дэмжих зорилгоор шинэ жилийн баярыг угтан тус уралдааныг зарлаж байна.

Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ТӨХК, ОНӨААТҮГазар, анги хамт олон, найз нөхөд, айл өрх, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалъя.

2024-12-16 00:00:00