• 12 сарын 15, Даваа гараг
"Солонго" асрамжийн төвийн хүүхдүүдийг эргээд ирлээ
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хархорин суманд байрлах "Солонго" хүүхдийн асрамжийн төвд 2 ой 9 сартайгаас 18 хүртэлх насны 16 хүүхэд сурч, хөгжиж, өсөж бойжиж байгаагийн 7 нь Арвайхээр сумын харьяалалтай хүүхдүүд юм.

Эдгээр хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөлд дэмжлэг үзүүлж, 3 суурин компьютер, хичээлийн хэрэглэгдэхүүн, хүнс ахуйн бүтээгдэхүүнийг хүргэж өглөө. Мөн багийн Засаг дарга нар өөрийн харьяа багийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.

Тус төвд 4 багш хүүхдүүдэд эцэг, эхийг нь орлон ажиллаж, гэр бүлийн халуун дулаан орчинд өсгөн хүмүүжүүлэхийг хичээн зүтгэж байна. Хүүхдүүд хичээл сургуульдаа явахаас гадна оюун ухааны академи, англи хэл, гар урлал, компьютерийн сургалтад хамрагддаг тухай ярьж байлаа.

Бид нэг өдрийг хамтдаа хооллож, хамтдаа тоглон өнгөрүүлж, халуун дулаан мэдрэмж, хайр халамжийг бэлэглээд ирлээ.

Монголын үрс бүхэн эрүүл энх, аз жаргалтай байг.

2024-11-28 14:30:55