• 12 сарын 15, Даваа гараг
Хог хаягдлын туршлага судаллаа
192 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улаанбаатар, Булган аймаг, Хишиг-Өндөр суманд Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улс дахь хуванцар хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл хэрэгжиж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд Арвайхээр сумын хог хаягдлын менежмент, хог хаягдлын дахин боловсруулах сайн туршлагаас ажлын хэсэг ажиллаж, туршлага судалж байна.

Ажлын хэсэгт Булган аймгийн сумдын хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төслийн багийнхан багтсан бөгөөд Арвайхээр сумын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, булах, нөхөн сэргээлтийг хийх арга туршлагаас туршлага судалж, Арвайхээр Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын газрын үйл ажиллагаатай танилцах юм.

2024-09-12 00:00:00