• 12 сарын 15, Даваа гараг
Сургууль цэцэрлэгийн бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа
203 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сумын Засаг даргын орлогч Ц.Эрдэнэсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ЕБС, СӨББ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг сонслоо. 

Энэ жил сургууль цэцэрлэгүүд гадна орчиндоо 2177 ширхэг мод бутыг тарьж ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлжээ. Зуны амралт дуусаж, хүүхэд багачууд эрдмийн их өргөөндөө цуглахад таатай орчныг бүрдүүлэн багш ажилчид зэрлэг ургамлаа устгах, мод бутны таналт тайралтыг хийж байна. 

Мөн зарим сургууль цэцэрлэг засвар үйлчилгээний ажил хийх, өргөтгөлийн барилга баригдаж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах, ил задгай цахилгааны утас, тоолуурын хайрцгийн аюулгүй байдалд хяналт тавьж үүрэг чиглэл өгч, холбогдох газарт уламжиллаа.

2024-08-27 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0