• 12 сарын 15, Даваа гараг
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЗЭРЛЭГ УРГАМЛЫГ УСТГАЖ БАЙНА
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Арвайхээр сумын Тамгын газраас “ШАРИЛЖГҮЙ ХОТ ШАРИЛЖГҮЙ АЙМАГ” харшлын эсрэг аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамлыг устгах ажлыг иргэдийг түр ажлын байраар ханган гүйцэтгүүлж байна.

Түүнчлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын 50 метр зам талбайн ногоон байгууламжийн харшил үзүүлэх нөлөө бүхий зэрлэг ургамлыг устгах, мод бутыг хэлбэржүүлэн тайрч байгаа юм

Хотын иргэн Та бүхэн үүргээ биелүүлж өөрийн эзэмшлийн хашаа, ойр орчмын зэрлэг ургамлаа устгахыг уриалж байна.

2024-08-26 00:00:00