Арвайхээр сумын 3,8 дугаар багт инженерийн шугам сүлжээний ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхлээд байна. Хоёр багт нийтдээ 12 км газарт цэвэр бохирын шугамын ажлыг “Альфа илч” ХХК хийж гүйцэтгэх бөгөөд энэ жил 4,2 км газарт шугам сүлжээний ажлыг хийх юм.
Мөн Арвайхээр сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт гадна дулааны шугамын ажлыг “Хангайн илч дулаан” ХХК гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөр хороолол долоодугаар цэцэрлэгийн хажуугаар халаалтын дулааны шугам, хэрэгцээт халуун усны шугам, хүйтэн усны шугам тавих ажил хийгдэж байна.
Арвайхээр сумын Засаг дарга хийгдэж буй ажилтай танилцаж хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж ажиллах, шугам сүлжээг чанартай цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.