• 12 сарын 15, Даваа гараг
“НОГОО ТАРЬЯ” ТӨСӨЛ ҮР ДҮНГЭЭ ТАЙЛАГНАЛАА
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Швейцарийн холбооны улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” төрийн бус байгууллагын санхүүжилтээр “Сайхан монголын өнгө” төрийн бус байгууллага Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран “Ногоо тарья” төслийг хэрэгжүүлж эхний жилийн үр дүнгээ тайлагналаа.

Швейцарийн холбооны улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” төрийн бус байгууллагын тэргүүн Томас Рукштул болон холбогдох албаныхан Арвайхээр хотод ажиллаж сумын удирдлагууд төслийн багийн гишүүдтэй уулзлаа.

Энэ жил 20 өрхөд туршилтын журмаар хэрэгжүүлсэн бол ирэх жил айл өрхийн тоог нэмэгдүүлж 200 хүртэлх өрхийг хамруулах, дөрвөн улирлын турш ашиглах хүлэмжийн аж ахуйг нэвтрүүлэх болон боловсролын салбарт хамтран ажиллах санал солилцлоо.

Уг төсөл зорилтот бүлгийн хүн ам, айл өрхийн амьжиргааг дээшлүүлж, хүнсний хангамжийн чанарыг сайжруулах зорилготой. Арвайхээр сумын 13 багийн 20 өрх хамрагдаж, нэг га талбайд төмс, манжин, лууван зэрэг таван төрлийн хүнсний ногоо тарьж ургуулсан.

Төсөл эхний жилдээ хэрэгжиж тариаланчид нэг га-аас 40тн ургац авах урьдчилсан баланс гарч түүврийн хураалтаар байцаа 713кг, сонгино-317кг, манжин-59кг, лууван-11кг-ийг тус тус хурааж зах зээлд борлуулаад байна.

Төслийн багийн зүгээс мэргэжлийн агрономичийг ажиллуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангасан бөгөөд дуслын усалгааны системийг нэвтрүүлсэн нь шинэлэг байсан хэмээн үзэж байна.

2024-08-22 00:00:00