• 12 сарын 16, Мягмар гараг
НӨӨЦИЙН МАХ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХУДАЛДААНД ГАРНА
220 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсэхээс сэргийлэх зорилгоор 18-24 кг бүхий 20 тн хонины гулууз махыг “Итгэлт хүнс” ХХК-тай хамтран үйлдвэрийн аргаар бэлтгэлээ.

Ажлын хэсэг нөөцийн махны хадгалалт, чанарын байдалд хяналт хийж жингийн дунджийг тодорхойлон, савлагаа, эрүүл ахуйд хяналт тавин ажиллалаа. Мөн нөөцийн махыг худалдан борлуулах хүнсний дэлгүүрийн эзэдтэй уулзаж хэрэглэгчдийн гарт хүргэхдээ эрүүл ахуйн чанар, хадгалалтын горимыг баримтлан ажиллахыг анхаарууллаа.

Нөөцийн мах ирэх даваа гарагаас /2024.04.15/ худалдаанд гаргах бөгөөд нэг кг нь 7950 төгрөгөөр 2-4,5 кг-ийн савлагаатайгаар баг бүрд нэг хүнсний дэлгүүрээр хэрэглэгчдийн гарт хүрэх юм.

 

Нөөцийн махыг худалдан борлуулах цэг

Согоот нэгдүгээр баг “Бадархундага” хүнсний дэлгүүр

Эмт хоёрдугаар баг “Хавцгайт цоохор” хүнсний дэлгүүр

Дэлгэрэх гуравдугаар баг “Баянбаян хайрхан” хүнсний дэлгүүр

Өлзийт дөрөвдүгээр баг “Баянбуурал” хүнсний дэлгүүр

Арвайхээр тавдугаар баг “Баянгол” хүнсний дэлгүүр

Их-Уул ягаан толгой зургаадугаар баг “Дөлгөөн хайрхан” хүнсний дэлгүүр

Дэлгэрэх дэнжийн долоодугаар баг “Янзав” хүнсний дэлгүүр

Рашаант наймдугаар баг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүр

Бурхийн есдүгээр баг “Гэрэлт хангай” хүнсний дэлгүүр

Ноён 10 дугаар баг “Батдаваа” хүнсний дэлгүүр

Хүйс толгойн 11 дүгээр баг “Батбаян” хүнсний дэлгүүр

Зүлэгт 12 дугаар баг “Гарьд” хүнсний дэлгүүр

Онги 13 дугаар баг “Монгол аагинт” хүнсний дэлгүүр

2024-04-12 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: valuePush, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0